BIZZ BURGER™

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээ

БИЗЗБУРГЕР НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээ нь амтлаг зөөлөн талханд, грилдэж шарсан үхрийн мах, тахианы мах, бяслаг, салад, тусгай жорын соусыг нэгтгэж гайхалтай амтыг бий болгон бүтээгддэгээрээ онцлог. Бургерын гурилан зуурмаг бол хаана ч байхгүй тусгай жортой.

  • Нийт үнэ: 12'600'000 ₮
  • Технологийн үнэ: 5'700'000 ₮
  • Тоног төхөөрөмжийн үнэ: 6'900'000 ₮

ХУДАЛДАН АВАХ ДАРААЛАЛ

1. Амталгаа

Та өөрт таалагдсан НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг сонгож манай компани дээр амталгаа авах өдрөө товлоно.

2. Гэрээ болон төлбөр

Сонгосон буюу худалдан авахаар төлөвлөсөн НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээний гэрээг байгуулана.

3. Сургалт

Та гэрээ байгуулсны дараа манай захиалгын менежертэй сургалт авах өдрөө тохиролцоно.

Яагаад НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг сонгох нь ашигтай байдаг вэ?

1 %

Франчайзинг технологид суурьласан бизнесийн амжилттай ажиллах боломжит хувь

1 %

Энгийн буюу зохиомол технологид суурьласан бизнесийн амжилттай ажиллах боломжит

Түгээмэл асуултууд

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээ гэж юу вэ?

НОУ-ХАУ Технологи дамжуулах  үйлчилгээ нь манай компаний гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээний нэгэн төрөл бөгөөд утгачлан тайлбарлавал аливаа бизнесийн удирдлагын зааварчилгаа, үйлдвэрлэлийн нууцлал,  худалдааны төлөвлөгөөг тусгай эрхийн дагуу бусадад дамжуулахыг хэлнэ.

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг ямар төрлийн бизнес эрхлэгч нар худалдан авбал илүү тохиромжтой вэ?

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг хоол үйлдвэрлэлийн салбарт шинээр орж буй болон бусад бүх бизнес эрхлэгч худалдан авах боломжтой. Бид энэхүү үйлчилгээг Ресторан зоогийн газар, бар лоунж, зочид буудал, жуулчны бааз, амралт сувилал, хүнсний дэлгүүрт зориулж нэвтрүүлж буй бөгөөд ашиг орлогоо нэмэгдүүлэх, амт чанартай хоол, зоогыг үйлдвэрлэн гаргах бололцоог олгох зорилготой юм.

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг худалдан авахдаа дан технологийг салгаж худалдан авах боломжтой юу?

Боломжтой. Та дангаар нь тоног төхөөрөмжөө ч захиалан авах боломжтой.

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг авсныхаа дараа бусдад шилжүүлэх боломжтой юу?

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээ нь Монгол Улсын  технологи дамжуулах тухай хуулийг удирдтгал болгодог бөгөөд манай компанитай байгуулсан гэрээний дагуу бусдад дамжуулах нь хориотой байдаг.

Худалдан авсан НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээнд эрсдийн баталгаа өгөх үү?

Манай байгууллага нь таны худалдан авч буй аливаа бизнест ямар нэгэн ашиг олох болон эс олох талаар баталгаа өгдөггүй болно. Иймээс та манай НОУ-ХАУ Технологи дамжуулах  үйлчилгээг худалдан авахын өмнө учирч болзошгүй бүхий л эрсдлийг сайн тооцох ёстойг анхаарана уу.

Худалдан авсан НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээг бүрэн авсныхаа дараа буцааж төлбөрөө авах боломжтой юу?

НОУ-ХАУ Технологи дамжуулах үйлчилгээ нь өөрөө үйлчилгээний төрөлд ордог тул буцаах боломжгүй байдаг.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn